Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын жуулчлалын зэрэгцээ, дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Бид Өвөрхангай аймгийн хархорин сумын аялал жуулчлалыг хөгжүүлэх дотоод гадаадын аялагчдыг Монгол угсаатны ахуйн соёлыг орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулан таниулан сурталчилах зорилгоор энэхүү аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн фирм бүхий үйлчилгээний цогцолбор төвийн төслөө 9.2га талбайд хэрэгжүүлж эхлээд байна. Жуулчдын сэтгэл ханамжтай амрах ая тухтай орчинг бүрдүүлсэн иж бүрэн үйлчилгээтэй амралт, морин спортын цогцолборыг олон улсын стандартанд нийцсэн жишгээр барьж байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаар төлөвлөөд байна.